АНУ-ын Аустин хотод жирийн иргэд рүү гал нээв

Хуучирсан мэдээ: 2016.08.01-нд нийтлэгдсэн

АНУ-ын Аустин хотод жирийн иргэд рүү гал нээв

Өнгөрсөн Ням гаригт /2016.07.31/ АНУ-ын Техас мужийн Аустин хотод халдлага гарсаны улмаас нэг хүн амь үрэгдэн дөрвөн хүн шархадсан хэмээн орон нутгийн цагдаагийн газраас мэдээллээ.

Орон нутгийн цагаар шөнийн 02.17 цагийн үед цагдаа нарт эхний дуудлага ирсэн бөгөөд 20 настай нэг эмэгтэй амь үрэгдэн, 30 орчим насны гурван эмэгтэй шархдан эмнэлгийн тусламж авч байгаа хэмээн Аустины цагдаагийн дарга Брайн Мэнли хэвлэлд мэдээлсэн байна.

Шөнийн цагаар хөл хөдөлгөөнтэй байдаг “Зургадугаар гудамж” нэртэй шөнийн гудманд халдлага болсон бөгөөд хүмүүс баарнаас гарч байх үеэр сэжигтэн гал нээсэн байна.

Сэжигтэнг Латин Америк гаралтай хүн байсан хэмээн гэрчүүд мэдээлсэн бөгөөд хэргийн газраас зугтсан байна.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж