АНУ Далай ламыг дэмжиж байгаад Хятад дургүйцэв

Хуучирсан мэдээ: 2011.07.11-нд нийтлэгдсэн

АНУ Далай ламыг дэмжиж байгаад Хятад дургүйцэв

Хятадын эрх баригчид салан тусгаарлах үйл ажитллагаа явуулж байгаа гэх Далай ламын үйл ажиллагааг дэмжихээ зогсоохыг АНУ-аас шаардлаа. Энэ талаар Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй бямба гаригт мэдэгдсэн байна. “Түвдийн асуудал Хятадын дотоод хэрэг бөгөөд Түвдтэй холбоотой Хятадын дотоод асуудалд бусад орны  улстөрчид оролцож байгааг бид эрс эсэргүүцэж байна” хэмээн Америкийн Конгрессын зарим гишүүд Далай ламыг АНУ-д айлчлах үеэр уулзсаныг эсэргүүцэж Хятадын дипломат мэдэгдэл гаргажээ.

Бямба гаригт дэлхийн буддистуудын лидерийг Төлөөлөгчдийн танхимын спикер Жон Бонэр нарын Конгрессын гишүүд хүлээн авсан юм.

 Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж