Twilight-ийн од Кристен Стеварт ижил хүйстэн гэдгээ зарлав

Хуучирсан мэдээ: 2016.08.01-нд нийтлэгдсэн

Twilight-ийн од Кристен Стеварт ижил хүйстэн гэдгээ зарлав

Нууцлагдмал байх дуртай Холливүүдын од Кристен Стеварт хувийн амьдралаа олон нийтэд дэлгэжээ.

26 настай үзэсгэлэнт жүжигчин маань кино продюсер Алишиа Каргилтай үүсгэсэн харилцааны талаар анх удаа “Elle” сэтгүүлд ярилцлага өгчээ.

“Яг одоогоор би найз охиндоо үнэхээр дурласан. Бид хэд хэдэн удаа салсан боловч эргээд нийлсэн”

Түүний хувийн амьдрал нь олон жил хэвлэлийн хараанд ихээхэн өртсөн бөгөөд тэрээр Каргилын тухай хэвлэлд ярихаар шийдсэндээ огтхон ичиж, эмээгээгүй гэнэ.

Тэрээр 2008 оноос эхлэн Тwilight-д хамтран тоглосон Роберт Паттенсонтой үерхсэн. Хосууд 2012 онд хоёр тийш болсон бөгөөд түүний хэлж буйгаар эмэгтэй хүнтэй үерхэх нь илүү амар байгаа аж.

Мөн тэрээр “энэ томоохон өөрчлөлт амьдралыг минь нээж өгсөн. Би өмнөхөөсөө илүү аз жаргалтай байна” гэв.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж