Жуулчдын сонирхол – Монгол ноолууран пальто

Хуучирсан мэдээ: 2016.08.01-нд нийтлэгдсэн

Жуулчдын сонирхол – Монгол ноолууран пальто

Дэлхийн нийт ноолуурын нийлүүлэлт жилд дунджаар 21,500 тн. Хэрэв бүх ноолуураар 100% ноолууран пальто хийнэ гэж тооцвол нийт 8 сая ширхэг пальтонд л хүрэлцэнэ.

1,000 хүн тутмын нэгд л хүрэлцэх нөөц нь ноолууран пальтог хичнээн үнэ цэнэтэй, ховор, нандин бүтээгдэхүүн болохыг илтгэж байгаа юм.

Ийм ховор, тансаг учраас 100% ноолууран пальто дэлхийн зах зээлд дунджаар 3,000$ -оор үнэлэгддэг. Харин түүхий эдтэйгээ ойр, цогц үйлдвэрлэл бүхий Монгол улсаас 10 дахин хямд буюу 298$-оор авах боломжтой. Тиймээс ч ноолуурын эх орноос пальто худалдан авахаар “Говь” брэндийг зорих жуулчдын тоо ч маш ихээр нэмэгджээ.

2021 он гэхэд 100% ноолууран пальто үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлнэ гэдгээ зарлаад байгаа тус компанийн пальтоны борлуулалт өнгөрсөн онтой харьцуулахад 60 хувиар өссөн байна.

“Говь” ХК ноолуурыг самнаж бэлтгэхээс эхлээд, дэлхийд тэргүүлэгч технологиор тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэл бүх шат дамжлагыг Монголдоо хийдэг. Тиймээс ч “Говь”-ийн пальто дахин давтагдашгүй чанар, сэтгэл ханамжийг дагуулж байдаг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж