Насжилт дууссан микро автобус маргааш өдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэхгүй болж, зогсоно.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 214 микро автобус үйлчилдэг байна. Тэдгээрийн 170 нь 2003 онд үйлдвэрлэгдсэн, насжилтын хугацаа дууссан байдаг аж.
Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээний аюулгүй байдлыг хангах зорилгоор дээрх тооны микро автобусыг шугамнаас шууд хасахаас аргагүй болжээ.
Уг нь дээрх шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлэх байсан ч түр хугацаагаар хойшлуулж өгөх хүсэлтийг холбоодын зүгээс гаргаснаар хойшлуулсан аж. Оронд нь дунд оврын автобус үйлчилгээнд гарна. Алслагдсан гэр хороод руу үйлчлэх аж. Цаашдаа нэмж Хятад улсаас дунд оврын автобус оруулж ирэн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлнэ.
Харин насжилт дуусаагүй буюу шаардлага хангасан 40 микро автобус нь алслагдсан бүс, том оврын автобус хүрдэггүй чиглэлд үйлчлэх юм байна.
Г.ХОРОЛ