Улаанбаатарт: 24 градус, Бороо орохгүй

Хуучирсан мэдээ: 2016.08.03-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт: 24 градус, Бороо орохгүй

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 37-42 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн хойд хэсгээр зүүн хойноос, өмнөд хэсгээр баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 19-24 градус, өдөртөө 35-40 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө халж 37-39 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө 22-27 градус, өдөртөө 35-40 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  6-11 метр. Шөнөдөө  21-23 градус, өдөртөө 33-35 градус дулаан байна.

2016 оны 08 дугаар сарын 4-нөөс 08 дугаар сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд зарим газраар, 6-7 баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 4-нд ихэнх нутгаар, 5-7-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө  24-29 градус дулаан байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж