Саятнууд хаана амьдардаг вэ?

Хуучирсан мэдээ: 2016.07.27-нд нийтлэгдсэн

Саятнууд хаана амьдардаг вэ?

Дэлхийн дөрөвхөн оронд саятнуудын (HNWI, өндөр орлоготой хүмүүс) 60 гаруй хувь амьдардаг гэж консалтингийн Capgemini компанийн World Wealth Report нэртэй илтгэлд өгүүлжээ.

Үүнд газар, цуглуулга, урт хугацааны хэрэглээний бараанд оруулсан хөрөнгийг нь оруулалгүйгээр тооцсон нэг сая ам.доллараас илүү орлоготой хүмүүсийг багтаан тооцжээ.

Саятнуудын топ-19 жагсаалтад эдийн засгийн болон үйлчилгээний салбарын өндөр хөгжилтэй таван тивийн орнуудын иргэд багтсан юм.

19. ГОНКОНГ

Саятнуудын тоо: 142 мянга

Гонконг гэх хот улс найман сая хүн амд ногдох саятны тоогоор дэлхийд хамгийн өндөр үзүүлэлттэй. Олон хүн Гонконгийг Зүүн өмнөд Азийн зах зээлд гарах тааламжтай цэг гэж үздэг. Ажил хэргийн төв статус нь олон хүнийг баяжуулжээ.


18. КУВЕЙТ

Саятнуудын тоо: 146 мянга 

Кувейт нефтиэр баян нь энд олон саятан байгаагийн зөвхөн нэг шалтгаан. Дээр нь тус оронд ашгийн татвар байдаггүй. Тэр нь бизнес эрхлэгчид олсон ашгаа бүгдийг өөртөө үлдээж байгаа хэрэг юм.


17. БРАЗИЛЬ

Саятнуудын тоо: 149 мянга 

Бразиль нь топ-20 оны чансаанд тогтмол шахуу л орж байдаг. Гэхдээ эдийн засаг нь сүүлийн саруудад уналттай байна. Өмнөх жилийнхээсээ Бразилийн саятнуудын тоо 7,8 хувиар буурчээ. Гэсэн ч тэнд Өмнөд Америкийн саятнуудын 56 хувь амьдардаг.


16. ОРОС

Саятнуудын тоо: 152 мянга 

Өмнөх илтгэлээс хойш саятнуудаа алдаж байгаа бас нэг улс. Чансааны зарим орнууд шиг энд баялаг нь нефть, хийн хамааралтай.


15. САУДЫН АРАБ

Саятнуудын тоо: 167 мянга

Кувейтын адил Саудын Араб нь нефтиэр маш баян. Баялагийн ихэнхийг цөөн тооны хүмүүс атгадаг. World Wealth Report чансаанд тэмдэглэснээр, шинжээчид нефтийн үнийн өсөлтийн ирээдүйд эерэг хандлагатай байгаа. Тэгэхлээр саудын саятнуудын тоо өсөх нь дамжиггүй.


14. ИСПАНИ

Саятнуудын тоо: 192 мянга 

Испанийн саятнуудын тооны өсөлт 8,4 хувь болсон нь Европтоо хамгийн өндөр үзүүлэлт болов. Энэ нь ажилгүйдэл их ч Испанийн эдийн засаг сэргэж буйн тэмдэг болж байна.


13. ӨМНӨД СОЛОНГОС

Саятнуудын тоо: 193 мянга 

Өмнөд Солонгосын технологийн хөгжил тогтвортой урагшлан зогсох санаагүй байна. Гэлээ ч тэр нь саятнуудын тоог эрчимтэй нэмэгдүүлэхгүй байгаа. 

Энэ улсын хамгийн хүн Samsung компанийн эзэн Ли Кун Хийн хөрөнгө $13 тэрбум доллараар үнэлэгддэг.


12. ЭНЭТХЭГ

Саятнуудын тоо: 200 мянга 

World Wealth Report илтгэлд Энэтхэгийг “өсөлтийн хөдөлгүүр” гэсэн ч саятнуудын тооны өсөлт нь эдийн засгаа гүйцэхгүй байна. Олон тооны ажилчид ядуу амьдралтайгаас хамаатай байж болох юм.

Тус орны хамгийн баян хүн, Reliance Industries компанийн эзэн Мукеш Амбань, амьдардаг 27 давхар байшин нь Мумбай хотын ядуусын хорооллын дээр сүндэрлэнэ.


11. НИДЕРЛАНД

Саятнуудын тоо: 204 мянга 

Нидерландад саятнуудын тоо 7,5 хувиар өссөн бөгөөд энэ үзүүлэлтээр нь түүний өмнө зөвхөн Испани л оржээ. Баялагийн ихэнх нь далайн тээвэртэй холбоотой. Роттердам хот нь дэлхийн хамгийн их ачаалалтай боомтуудын нэг юм. Боомт нь экспортын хувьд “Европыг харах цонх” болдог.


10. ИТАЛИ

Саятнуудын тоо: 229 мянга 

Тус орны санхүүгийн салбарт үнийн өндөр хэлбэлзэл 2016 онд ажиглагдаж байна. Гэсэн ч Италид өмнөх оны тайланд тэмдэглэгдсэн саятнуудын тоо дөрвөн хувиар өсчээ.


9. АВСТРАЛИ

Саятнуудын тоо: 234 мянга 

Тайланд бичсэнээр, Австралид сүүлийн жилийн дотор саятнуудын тоо дөрвөн хувиар нэмэгджээ.

Тус орны ДНБ-ний долоон хувийг эзэлдэг байгалийн баялаг, уулын баяжуулах үйлдвэр мөн эдийн засгийн өсөлт нь олон хүнийг саятан болгов.


8. КАНАД

Саятнуудын тоо: 321 мянга 

Канадад бусад орнуудын хүмүүс амьдрахыг эрмэлздэг ч сүүлийн жилд саятнуудынх нь тоо гурван хувиар буурчээ. 

World Wealth Report илтгэлээр, хөрөнгийн зах зээлийн тааламжгүй байдал нь тус орноос зарим саятнуудыг гарч явахад хүргэсэн гэнэ.


7. ШВЕЙЦАРИ

Саятнуудын тоо: 358 мянга

Швейцарь нь саятнуудын амьдрах дуртай улсын тоонд ордог учраас топ-10-т багтсанд гайхах зүйлгүй. Үүний хажуугаар тус улс хүн амд ноогдох ашгаар тэргүүлэх орнуудын нэг. Тэгээд ч баялаг нь цөөн хүний гарт төвлөрөөгүй.


6. ФРАНЦ

Саятнуудын тоо: 523 мянга 

Өмнөх жилийнхээсээ франц саятнуудын тоо зургаан хувиар нэмэгдэв. Орлого нь 1,3 сая еврогоос дээш хүмүүсээс шууд авдаг татвар нь Францын саятнуудад айх шалтгаан болоогүй нь илт.


5. ИХ БРИТАНИ

Саятнуудын тоо: 553 мянга

Энд нэн түрүүнд Лондон яригдаж байгаа. Учир нь Лондон одоо ч дэлхийн санхүүгийн томоохон төвүүдийн нэг юм. Харин одоо Брекзитийн дараа хэрэг явдал хэрхэн өрнөхийг хэн ч хэлж мэдэхгүй.


4. ХЯТАД

Саятнуудын тоо: 1 034 000

Хятад хүн амын тоогоор дэлхийд тэргүүлдэг. Хэрэв эдийн засгийнх нь өндөр өсөлтийг анхааралтайгаар авч үзэх юм бол тус орон энэ чансааны топ-10-т багтсанд гайхах зүйлгүй.

Гэхдээ л World Wealth Report илтгэлд Хятадын эдийн өсөлтийн хурд удааширч буйг хэлсэн байна. Үүний улмаас саятнуудын тоо нь бас өсөлтөө удаашруулжээ.


3. ГЕРМАН

Саятнуудын тоо: 1 199 000 

Евро бүсийн энэ том эдийн засагтай оронд Европын хамгийн олон саятнууд амьдарч байна. 

Хоёр жилийн өмнө Герман хөрөнгийн томоохон экспортлогч болсон ба худалдааны сальто нь $285 тэрбум ам.доллар байлаа.


2. ЯПОН

Саятнуудын тоо: : 2 720 000

Энэ жагсаалтад багтсан орнуудаас Японд саятнуудын тоо 11 хувиар нэмэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт юм. 

Тус орны засгийн газар дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжсэн татварын зэрэг бусад журмуудыг гаргасан нь саятны тоо өсөх суурь шалтгаан болсон гэж чансааны World Wealth Report илтгэлд тэмдэглэжээ.


1. АНУ

Саятнуудын тоо: 4 458 000

Дэлхийн хамгийн том эдийн засагтай оронд хамгийн олон тооны саятнууд байлгүй яах вэ?. Хэрэг явдал ийм ч Хятад АНУ-аас түрүүлэх боломжоор өндөр байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа.

Өнөөдрийн хувьд АНУ шиг дэлхийн ямар ч орон инновацийг дэмжиж чадахгүй байна. Харин АНУ энэ чиглэлээр эдийн засгийн бараг бүх салбарт л тэргүүлж яваа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж