Францын сүмд халдлага гарч, номлогчийн амийг хөнөөв

Хуучирсан мэдээ: 2016.07.27-нд нийтлэгдсэн

Францын сүмд халдлага гарч, номлогчийн амийг хөнөөв

Мягмар гарагийн орой /2016.07.26/Францын хойд хэсэгт орших Rouen хэмээх тосгоны сүмд зэвсэглэсэн хоёр этгээд дайрч сүмийн номлогчийн амийг хөнөөлөө.

Saint-Etienne-du-Rouvray орших сүмд олон түмэн цугларсан үеэр гэмт этгээдүүд дайрч тус сүмийн номлогч болох 84 настай Жакуэс Хамелыг барьж, дөрвөн иргэнийг барьцаалсан аж.

Францын телевизийн мэдээлснээр цагдаа нар сүмийг бүсэлж, хэд хэдэн удаагийн буун дуу гарсан байна. Барьцаалагч хоёр этгээдийг хэргийн газарт устгасан аж.

Цагдаа нарын мэдээлж буйгаар гэмт этгээдүүд номлогчийн хүзүүнд хутга тулгасан байжээ.

ИУ-ын Амак хэмээх мэдээллийн агентлагт мэдээлснээр тус бүлэглэлийн хоёр цэрэг уг халдлагыг үйлдсэн хэмээв.

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд тус этгээдүүдийг ИУ-ын цэргүүд хэмээсэн бөгөөд халдлагыг “Хулчгар алан хядах ажиллагаа байлаа. ИУ бидэнд дайн зарлаж байна. Франц энэ бүхэнтэй бүх хүчээ дайчлан тэмцэх болно” гэв.

Францын дотоод хэргийн сайд Пьерр-Хенри Брандетын мэдээлснээр барьцаалагдсан хүмүүсийн нэг нь маш хүндээр шархадсан гэв.

Хоёр гэмт этгээдийн нэг нь өмнө нь халдлагын хэрэгт холбогдон баривчлагдаж байсан бол нөгөөх нь Францын тусгай албаны террорист халдлагатай холбоотой гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад бүртгэлтэй нэгэн байжээ.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж