Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд авто машины А, Д, Ж, Б, Ү, цэнхэр М, улаан М, Г гэсэн найман төрлийн автомашины зогсоол ажиллаж байна. Энэ жилийн хувьд автомашины зогсоол тун цэгцтэй болсон байлаа. Автомашины Г, Ү, М зогсоолыг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс зайдуу байрлуулсан ч орж, гарахад чөлөөтэй байсан юм. Наадмын өдрүүдэд Төрийн өндөр албан тушаалтнууд, жуулчид, Элчин сайдын яамдуудын машин 20 мянган төгрөгийн үнэтэй А, Д, Ж зогсоолд зогсч байгаа бол 15 мянган төгрөгийн Б зогсоолд төрийн болон төрийн бус байгууллагын машинуудыг оруулж байна. Харин Ү, цэнхэр М зогсоолд үйлчилгээ эрхлэгчдийн машин, М, Г зогсоолуудад наадамчин олон автомашинаа түр байрлуулж байна.
С.Отгон