Монголын Бүх ард түмний спортын XIV их наадам сагсан бөмбөгийн тэмцээнээр үргэлжлэн явагдлаа. Эрэгтэй 32, эмэгтэй 14 баг өрсөлдсөнөөс өчигдөр медалийн төлөөх тоглолтууд болж, аваргууд тодорлоо.
Эрэгтэй багуудаас Ховд аймгийн баг цомын эзнээр тодорсон бол "Аврагч" спорт хороо, Сэлэнгэ аймгийн багууд мөнгө, хүрэл медалийг хүртлээ.
Харин эмэгтэй багуудаас "Аврагч" спорт хороо шилдэг нь байж, XIV их наадмын аварга болсон бол Дархан-Уул аймгийн ХҮДС, Баянгол дүүргийн багууд мөнгө, хүрэл медалийн эзэд болсон.
XIV их наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд "Аврагч" спорт хорооны эрэгтэй, эмэгтэй багууд хүчтэй байсан бол шилдэг тамирчдыг эгнээндээ багтаасан Ховд, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн баг томоохон өрсөлдөөнөөс медальт байрт шалгарлаа.
ДҮН: /Эрэгтэй 32 баг/
Хагас шигшээ:
- Ховд – Сэлэнгэ 100-95
- "Аврагч" – Сүхбаатар дүүрэг 83:76
Шигшээ:
- Алтан медаль: Ховд аймаг – "Аврагч" спорт хороо 99:93
- Хүрэл медаль: Сэлэнгэ – Сүхбаатар дүүрэг 85:54
Эмэгтэй 14 баг:
- Алтан медаль: Дархан-Уул аймаг – "Аврагч" спорт хороо 58:67
- Хүрэл медаль: Баянгол дүүрэг – Өмнөговь аймаг 67:49
Ч.БОЛОР