Пети 1940 оноос Парисын дуурийн театрын бүжгэн жүжгийн хамт олны кордебалетад бүжиглэж эхлээд 1945 оноос Парисын Сара Бернерийн бүжгийн хамтлагийн тэргүүн болжээ. 1948 оноос “Парисын балет” театрыг байгуулсан бөгөөд Майя Плисецкая, Михаил Барышников нарын цуутай бүжигчдэд зориулан бүжиг дэглэж байв. Тэрбээр "Залуу ба үхэл", "Кармен", "Дуурийн хий үзэгдэл" зэрэг жүжиг дэглэж, нэр алдрын оргилд хүрчээ.
Пети 1965 онд уран зохиол, урлагийн салбарын Үндэсний одонгоор, 1974 онд Хүндэт легионы одонгоор, 1975 онд Францын үндэсний шагналаар, 2001 онд Оросын Их театрт “Гилберийн хатан” бүжгэн жүжиг найруулан тавьснаар ОХУ-ын Төрийн шагналаар тус тус шагнуулж байлаа.