
BBC News агентлагийн мэдээлснээр мэргэжлийн цэрэг биш босогчид ихээхэн хохирол хүлээж байгаа гэнэ. Босогчдын нэг 22 настай Абу Бейкер хэлэхдээ “Хохирол босогчдын шийдэмгий байдалд нөлөөлөхгүй” гэжээ. Өдгөө Каддафийн эсрэг талынхан тус орны зүүн хэсгийг бүрэн хяналтдаа авсан бөгөөд тэдний баруун тийш нийслэлийн зүг хийх довтолгоон Каддафийн армийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байна.
Ш.Мягмар