Пхеньян Хятадаас технологийн санаа хулгайлдаг уу?

Хуучирсан мэдээ: 2016.07.26-нд нийтлэгдсэн

Пхеньян Хятадаас технологийн санаа хулгайлдаг уу?

Хятадын мэдээлэл, харилцаа холбооны салбарт ажилдаг Хойд Солонгосын иргэд Пхеньян руу сүүлийн үеийн дэвшилтэт технологийн загвар, санааг нууцаар илгээдэг гэж мэдээлжээ. 

Хойд Солонгосын эх сурвалжийн мэдээлснээр гадаад дахь ажилчдыг дэвшилтэт технологийн мэдээллийг хулгайлан Пхеньян руу илгээхэд БНАСАУ-ын үндэсний аюулгүй байдал болон цэргийн тагнуулын ерөнхий газар хамтарч ажилдаг тухай эх сурвалжийн мэдээнд дурьдсан байв. 

Хойд Солонгос нь өдгөө олон улсад шинээр гарч буй техник, технологийг өөрсдөө бүтээхэд бүтэн 10 жилийн хугацаа шаардах тул гадаад дахь ажилчдаараа дамжуулан шинэ санаа хулгайлуулдаг гэнэ.

Хятадад Хойд Солонгосын 10 мянга орчим мэдээлэл, харилцааны мэргэжилтэн ажилладаг аж.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: RADIO FREE ASIA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж