Спортын төв ордонд болж буй Монголын Бүх Ард түмний спортын XIV их наадмын сагсан бөмбөгийн тэмцээний аваргын төлөө тоглох багууд эхнээсээ тодорлоо. Эрэгтэй 32 баг өрсөлдөж байгаагаас шилдэг дөрвөн баг тодорсон. Тэгвэл Ховд аймгийн сагсчид Сэлэнгийн залуусыг 100:95 онооны харьцаагаар хожин аваргын төлөө тоглохоор шалгарлаа. Энэ цагт “Аврагч”, Сүхбаатар дүүргийн багууд шийдвэрлэх тоглолтыг хийж байна.
Ховдын багаас Т.Болдбаатар 42 оноо, 23 самбар, Т.Санчир 41 оноо, 14 самбар авалтыг хийжээ. Сэлэнгийн багаас Д.Дэлгэрням 25 оноо, 16 самбар, Тэлмэн 20 оноо, 7 оновчтой дамжуулалтыг хийсэн байна.
ДҮН: /Эрэгтэй 32 баг/
Хагас шигшээ:
- Ховд – Сэлэнгэ 100-95
- "Аврагч" – Сүхбаатар дүүрэг
Эмэгтэй 14 баг өрсөлдөж байгаагаас шилдэг дөрвөн баг тодорсон бөгөөд шийдвэрлэх тоглолтыг хийж байна.
Тэмцээний алт болон хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тоглолт өнөөдөр Спортын төв ордонд үргэлжлэн явагдана.
Ч.БОЛ