
Жилийн жилд тасалбар авсан хэрнээ наадмын нээлтийг үзэж чадахгүй үлдэх тохиолдол гардаг. Энэ байдлыг таслан зогсоохын тулд энэ жилээс бүх суудлыг дугаарласан юм. Харин өнөөдөр Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын нээлтийн ажиллагааны тасалбарыг төв цэнгэлдэхийн гадна 60 мянган төгрөгөөр шаглан зарж байлаа. Харин 11.00 цагт нээлтийн ажиллагаа эхэлсний дараа шагын тасалбарын үнэ унаж, 20 мянган төгрөг болсон байв. Суудлаа дугаарлаж, тасалбараа нэгдсэн журмаар урьдчилан худалдсан нь ийнхүү шагчдыг хөөргөдсөн бололтой.
Г.Даша