Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар Т.Гантөмөрийг томилсон байна. Т.Гантөмөр нь өмнө нь БЗД-ийн Засаг дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байсан билээ.
Нийслэлд МАН үнэмлэхүй ялалт байгуулсны даргаа Улаанбаатар хотын ерөнхий менежерээр Э.Мөнх-Очирын томилно гэсэн бор шувуу нисч байсан нь ийнхүү худлаа болох нь батлагдав.
Т.Гантөмөр нь
-1999-2004 Удирдлагын академи
-1997-1999 ТЗУХ институт
-1991-1993 Улс төрийн их сургууль
-1977-1982 Анагаах ухааны дээд сургууль
-2001 МУИС- ХЗСургуулийг тус тус дүүргэсэн удирдахуйн ухааны доктор (Ph.D), хүний их эмч, улс төр судлаач, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй юм байна.
Б.БАТ