“Цэмцгэр монгол наадам” аян өрнөж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.11-нд нийтлэгдсэн

“Цэмцгэр монгол наадам” аян өрнөж байна

Үндэсний их баяр
наадам өргөн дэлгэр үргэлжилж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талд “Энхийн
төлөө” ТББ-ын залуус санаачлан гурав дахь жилдээ “Цэмцгэр монгол наадам” аяныг
өрнүүлж байна. Баяр наадмын  өдрүүдэд тус
байгууллагын гишүүд 10.00-15.00 цаг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо
хогийн сав ажиллуулж, наадамчин олныг цэвэр цэмцгэр наадахыг уриалах аж. Сайн
дурынхан, оюутан залуусаас бүрдсэн 100 гаруй хүн  цэнгэлдэх хүрээлэнгийн 18 хаалганы гадна
зогсон,  наадамчин олныг хогоо хогийн
саванд хийхийг уриалж байлаа. Түүнчлэн “Дэлхийн энхийн их наадам”-ын зохион
байгуулагчид болон “Оюутолгой” компаниас санаачлан гар ариутгах үйлчилгээ
үзүүлж байлаа. Энэ аяныг “Зиг заг”
компани, “
MCS” групп
дэмжин, ивээн тэтгэжээ.

С.Отгон

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж