Их насны морьд гарааны зурхай руу хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2011.07.11-нд нийтлэгдсэн

Их насны морьд гарааны зурхай руу хөдөллөө

Энэ жилийн их насны морьдын уралдаанд 589 хурдан хүлэг уралдахаар бүртгүүлсэн ч 581 нь гарааны зурхай руу гарсан байна. Хүй долоон худагт дэгдээд буй адууны томуу өвчнөөс болоод уралдах морьдын тоо эрс цөөрсөн ч их насны морьдын уралдаан илүү өргөн дэлгэр болж байна. Энэ насанд өнгөрсөн жил зохиогдсон шигшмэл морьдын "Их хурд-5" уралдааны түрүү магнай Б.Баасанбазарын дөлгөөн хонгор,  Тод манлай уяач Ц.Хэнмэдэхийн улс бүсийн наадамд нэг түрүүлж, зургаа айрагдсан эдүгээ 21 настай өвгөн хээр, улс бүсийн наадамд дөрөв айрагдсан Ч.Бямбасүрэнгийн бүүдэн, бүсийн наадмын түрүү Д.Дагвадоржийн бор, Монгол Улсын Тод манлай уяач Ц.Ганхуягийн/ бандгаа/ бор,  Бямбаноровын хар, Д.Батбаярын Зоос бор, П.Батсайханы өсгий цагаан зээрд, Ж.Оюунбаатарын ембүү хонгор, Н.Хүрлээгийн саарал, Д.Баяраагийн зээрд Монгол Улсын Манлай уяач А.Батсүхийн хулан хээр зэрэг хурдан хүлгүүд уралдах юм.

Их насны морьдын уралдаан хуваарь ёсоор 14.00 цагт эхлэх байсан ч тодорхойгүй шалтгаанаар ялимгүй хожимдож гарааны зурхай руу хөдөллөө.

А.Эрдэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж