Унаанд явахдаа ном унших хараанд муу

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Унаанд явахдаа ном унших хараанд муу

Хүний нүдний хараа өөрчлөгдөшгүй зүйл огт биш учир түүнийг цаг ямагт хамгаалж байх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн нүдний хараа муудах нь нэмэгдэх болсон.
Нүдний хараа муудахадолон зүйл нөлөөлнө. Тухайлбал хэвтэж ном унших, зурагт болон компьютер олон цагаар завсарлагагүй харах зэргээс болж нүдний хараа муудах нь орчин үед элбэг тохиолдох болсон. Тиймээс зурагтыг 80 см өндөрт байрлуулан 2.5-3.5 метрийн зайнаас доошгүй хол сууж үзэх нь зүйтэй.

Ер нь нүд хорсох, нүд рүү хатгах, нулимс гоожих, нүд чилэх үед нүдний эмчид заавал хандаж зөвлөгөө авах нь чухал. Мөн галт тэрэг, машин, автобусны хөдөлгөөнд ном унших нь хараа муудахад нөлөөлнө. Нүдний өвчин халддаг гэдгийг санаарай.

Нүдний өвчин хэрхэн халддаг вэ
Хаалганы бариул, ном тоглоом, орны цагаан хэрэглэл, нүүр гарын алчуур, нүдний дусаагуур, бохир гараар нүдээ нухах, эрүүл ахуйн дэглэм сахиагүй зэрэг байдлаас нэгээс нөгөө хүнд мөн ахуйн хэрэглээнээс халдварлана.

Нүд өвдсөн тохиолдолд ямар дэглэм баримтлах вэ
-Эмчийн зөвлөсөн эмүүдийг зохих тунгаар цаг хугацаанд нь тогтмол хэрэглэх
-Нүд өвчтэй үед ном унших, телевизор үзэхийг түр хориглоно
-Гар нүүрийн алчуур, нусны алчуурыг сайтар угааж индүүдэж хэрэглэнэ
-Гарыг тогтмол цэвэр байлгана
-Дусаагуурыг ариутгаж хэрэглэнэ
-Өвчилсөн үедээ хэрэглэсэн халдвартай зүйлс /хөвөн бөмбөлөг, сальфетка, марл г.м/-ийг ил задгай хаяхгүй байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж