Хятадын АНУ дахь худалдан авалт эрчимжиж байна

Хуучирсан мэдээ: 2016.07.25-нд нийтлэгдсэн

Хятадын АНУ дахь худалдан авалт эрчимжиж байна

АНУ-д ажилладаг Хятад төлөөлөгчдийн тоо эрчимтэй өсч эхэлсэн нь тус улсын компаниудыг худалдан авах зорилготой хэмээн шинжээчид үзэж байна.

“Сүүлийн үед энэ тоо эрчимтэй өсч байгаа. Хятад компаниуд АНУ-д идэвхтэй хөрөнгө оруулж байгаа төдийгүй хамгийн чухал гэсэн төлөөлөгчүүдээ явуулж байна” хэмээн АНУ-д төвтэй цагаачлалын хуулийн фирм мэдээлсэн байна.

АНУ-ын 2015 онд баталсан “L” ангиллын виз нь АНУ-д үйл ажиллагаа явуулдаг компаниудын албан хаагчид болон тэдгээрийн гэр бүлийг тус улсад нэвтрэх эрхийг баталгаажуулсан байдаг аж.

Эх сурвалж: DEALOGIC

Өнгөрсөн жил Хятадын компаниуд АНУ-ын компаниудыг худалдаж авахад нийт 17 тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд хөрөнгө оруулалтын 120 гэрээ, хэлэлцээрүүд хийгджээ. Харин энэ жилийн хувьд Хятадууд 29,4 тэрбум долларыг хөрөнгө оруулалтад аль хэдийн зарцуулсан аж.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж