Өмнөх парламентад бие даагчийн статустай байсан Х.Болорчулуун сонгуулиас өмнөхөн гишүүнчлэлээ сэргээн МАН-даа буцаж, төрхөмдөө очно гэдэг л болсон.
Тэрбээр өмнө нь буюу 2012 онд ялзарсан “муудсан” бүтэхгүй нам гэж баахан муулаад хаалгыг нь савж, хэдэн дарга нь хашааны гадна гарч амьдарч үзвэл таарна гэхчилэн ярьж байсан. Харин сонгуулийн өмнө төрхөмдөө буцахдаа намаа өөрчлөгдсөн, дотоод ардчилал сайтай гэх зэргээр магтан дуулж байгаад л батлахаа авсан. Гэтэл парламентад сонгогдож, тангаргаа өргөсний дараанаас нам нь хэвээрээ, хэлсэн үгэндээ хүрэхгүй байгааг гайхах болжээ.
Засгийн газрын сайдад нэр дэвшсэн хүмүүсийг тэрбээр ихэд голж “Манай нам мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн. Ард түмэн итгэсэн. Өнөөдөр 65 суудал авчихаад ийм Засгийн газар байгуулж байгаад харамсч байна. Сайд нарын нэрийг МАН-ын бүлгийн гишүүд бид өчигдөр л мэдсэн. Намын хоёрхон дарга л сууж байгаад шийдэж байгаа нь манай намд дотоод ардчилал гэж байхгүй болсныг нотолж байна” хэмээн бухимдаж явна билээ. Түүний хэлснээс харвал мань хүн арай л эрт, яараад намдаа буцаад оччихсон бололтойдог шүү.
Б.ТӨРБАТ
ЭХ СУРВАЛЖ: WWW.POLITIK.MN