Х.Цагаанбаатар наадамд зодоглож байна

Хуучирсан мэдээ: 2011.07.11-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар наадамд зодоглож байна

Монголын тулгар төрийн 2220, Их Монгол улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн их баяр наадмын үндэсний бөхийн барилдаан тун сонирхолтой болж байна.

Түүхт ой давхацсан өнөө жилийн баяр наадамд дархан аварга Х.Баянмөнх хүндэтгэл үзүүлэн, зүүний магнайг тэргүүлсэн бол олимпийн аварга жүдоч Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, жүдо бөхийн ОУХМ Д.Төмөрхүлэг нарын жүдочид зодоглож байна.

Олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар хоёул үндэсний бөхийн аймгийн арслан цолтой билээ. Наадмын зүлэг ногоон дэвжээг чимж буй олимп, дэлхийн аварга тамирчид одоогоор хоёул нэг даваад байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж