Владимир Путинд шагналаа олгох шийдвэрт “Түүхийн хуудсанд онцгой байр эзлэхээр хүн” гэж онцлоод, “I Петрын адил ирээдүйн замыг засагч” гэж үнэлжээ. “Ногоон” намын дарга нарын нэг Жем Оздемир Путинд шагнал олгохын эсрэг байсан бөгөөд саналаа өгөөгүй байна.
Улс төр, эдийн засаг ба соёлын гарамгай зүтгэлтнүүдэд "Квадрига" гэх шагналыг 2003 оноос эхлэн олгосоор иржээ. Шагнал гардуулах ёслол ирэх аравдугаар сарын 3-нд Берлин хотноо болно. Шагналтнууд нь Бранденбургийн хаалганы квадригийн дүрс баримал авахаас гадна 100 мянган еврогийн шагналтай.
"Квадрига" шагналыг 2009 онд ЗХУ-ын анхны ерөнхийлөгч Михаил Горбачев, Германы экс канцлерүүд Гельмут Коль, Герхард Шредер, Чехийн ерөнхийлөгч асан Вацлав Гавел, Еврокомиссийн дарга Жозе Мануэль Баррозу нар авч байлаа.