95 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байжээ

Хуучирсан мэдээ: 2016.07.25-нд нийтлэгдсэн

95 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байжээ

Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, Жуковын хойд автобусны буудлын замд "Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын “Daewoo BS-106” маркийн автобусны жолооч Б нь зорчигч 62 настай эмэгтэй Д-г унагаж гэмтээсэн байна. Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Баруун Сэлбийн гудамж 15-р байрны урд замд “T.Prius” маркийн автомашины жолооч А нь явган зорчигч 06 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээжээ.

Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ-т нийт 402 дуудлага мэдээ мэдээлэл ирснээс зам тээврийн ослын 276 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 19 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 5, явган зорчигч 2 байсан бол сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 1 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж