Калифорни мужид их хэмжээний газрыг хамарсан гал түймэр гарч байна. Таван гал унтраах багийн нийт 900 ажилтан тус гал түймрийг зогсоохоор ажиллаж байна.
Түймэрт 18 өрх гэр шатаж, Санта Кларитагын ойролцоох 1,500 оршин суугчдын газар бүхий нийт 89 км.кв газрыг хамарсан аж.
“Гал түймрийн хажуугаар ширүүн салхи хүчтэй салхилж буйн улмаас гал түймэр олон чиглэлд тархах аюултай байна” хэмээн Үндэсний Ойн газрын төлөөлөгч мэдээлжээ.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: BBC