Берлусконийн компани 560 сая еврогийн торгуульд унав

Хуучирсан мэдээ: 2011.07.11-нд нийтлэгдсэн

Берлусконийн компани 560 сая еврогийн торгуульд унав

Милан хотын шүүх “CIR” медиа группээс Италийн  ерөнхий сайд Сильвио Берлусконийн “Fininvest”  холдингт гаргасан гомдлыг шийдэж, гомдол гаргагчид 560 сая евро төлүүлэхээр болсон тухай Agence France-Presse долдугаар сарын 9-нд мэдээлсэн байна.

Доод шатны шүүхээс “Fininvest” холдинг  гомдол гаргагчид 750 сая евро төлөх ёстой гэж 2009 оны аравдугаар сард шийдсэнийг ийнхүү “зөөлрүүлжээ”. “Fininvest” компани 1991 онд “Mondadori” хэвлэлийн газрыг авахаар “CIV “компанитай өрсөлдсөнөс дээрх хэрэг гарсан юм. Хэвлэлийн газрын томоохон хувьцаа эзэмшигч “CIR”  эсэргүүцэж байсан ч шүүх “Fininvest” компанид хяналтын хувьцааны багцыг эзэмшихийг зөвшөөрсөн байсан юм. Хожим шүүгчид хахууль өгсөн нь илэрч, шүүгчийг  шийтгэн Сильвио Берлусконийг авлигын хэрэгт  буруутгажээ.

Сильвио Берлусконийн  эсрэг нэг биш удаа эдийн засгийн гэмт хэргийг тулгаж байсан юм. Түүнийг авлига, татвараас зугтсан, улс төрийн намын хууль бус санхүүжилт  зэрэг хэрэгт буруутгасан ч түүнийг албан тушаалаас нь огцруулж чадаагүй юм.

 Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж