Хуучирсан мэдээ: 2016.07.25-нд нийтлэгдсэн

Боксчид Риог зорилоо

 

Олимпийн наадамд оролцох боксын эрэгтэй шигшээ багийн тамирчид өчигдөр /VII.24/ Бразилийг зорилоо.

Монголын боксын зургаан тамирчин Рио-2016 олимпийн рингэнд өрсөлдөх бөгөөд Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Х.Энх-Амар /52/, Э.Цэндбаатар /56/, Д.Отгондалай /60/, Б.Чинзориг /64/, Б.Түвшинбат /69/ нар олимпийн эрхээ авсан билээ.

Боксын багийн ахлах дасгалжуулагчаар Д.Батсүрэн, туслах дасгалжуулагчаар Б.Эрдэнэбаяр, зөвлөх дасгалжуулагчаар Ё.Төмөрбаатар ажиллана.

Баг тамирчид Хандгайт дахь бэлтгэлийн баазад олимпийн өмнөх үндсэн бэлтгэлээ хийсэн. Үргэлжлүүлээд олимпийн хотод 12 хоногийн бэлтгэл хийх хуваарь гаргасан байгаа. 

Тэд Монголын шигшээ багийн тамирчдаас хамгийн түрүүнд Риог зорьж байна. 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж