Германы Ансбах хотын ресторанд дэлбэрэлт гарчээ

Хуучирсан мэдээ: 2016.07.25-нд нийтлэгдсэн

Германы Ансбах хотын ресторанд дэлбэрэлт гарчээ

Фото: Paul Zinken / dpa / Globallookpress.com

Баварийн холбооны газар нутгийн Ансбах хотын нэгэн рестранд дэлбэрэлт гарсан тухай Sueddeutsche Zeitung сонин мэдээлэв.

Сонины мэдээгээр, нэг хүн амиа алдаж, 11 хүн шархадсан байна. Хотын цагдаагийн алба ийм хэрэг гарсныг албан ёсоор баталсан ч хохирол болон хохирогчдын талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.

Дэлбэрэлт санаатай эсвэл санамсаргүй нь хэлэгдээгүй ба районыг цагдаагийнхан бүслэн хааж, тэнд явагдаж байсан гурав хоногийн хөгжмийн наадмыг зогсоожээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж