“Хужаа”, “G хороолол”, “Миний нутгийг надад үлдээ” зэрэг олон уран бүтээлээрээ фэнүүдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн “Монгол реппер” Gee өнгөрсөн ням гарагт хуримаа хийжээ.
Энэ өдөр түүний хувьд амьдралынх нь хамгийн чухал мартагдашгүй сайхан өдөр тохиож буй юм. Реппер Gee урлагийн ертөнцөд өөрийн үзэл бодол, хурц тод үг хэллэгүүдээрээ онцгойрч чаддаг нэгэн билээ.
Тэрээр эхнэр охинтойгоо амьдардаг бөгөөд эхнэр охин хоёртоо халамжтай аав байхыг хичээдэг хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ. Түүний хуриманд олны танил эрхмүүд ч цөөнгүй цугларчээ. Мөн түүний гэр бүлд шүтэн бишрэгчид нь баяр хүргэж, аз жаргал хүсч байлаа.
А.СҮРЭН