Хуучирсан мэдээ: 2016.07.25-нд нийтлэгдсэн

Бүлгүүд хуралдахгүй

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдахгүй юм байна. Бүлгүүдийн хуралдаанаар Засгийн газрын дөрвөн сайдын асуудлыг хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт байсан ч сайд нарын асуудал тодорхойгүйгээс МАН-ын бүлэг хуралдахгүй болжээ.

Сайд нарыг МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, тодруулах ёстой. Үүний дараа УИХ дахь намын бүлэгтээ асуудлыг оруулж хэлэлцүүлэх юм. 

Гэхдээ МАН сайд нарынхаа нэрийг өнөөдөртөө багтаан тохирч чадах эсэхээс намын бүлгүүдийн хуралдааны цаг тодорхой болох болоод байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж