Оросын бүх шигшээг Олимпоос хасна

Хуучирсан мэдээ: 2016.07.25-нд нийтлэгдсэн

Оросын бүх шигшээг Олимпоос хасна

Оросын бүх шигшээг Олимпоос хасна

Долдугаар сарын 24-ны ням гаригт Олон улсын олимпын хороо шийдвэр гаргахдаа Оросын бүх шигшээ багийг Рио-де-Женейрогийн олимпийн тоглолтоос хасахаар болсныг The Mail on Sunday сонин найдвартай эх сурвалжаас авсан мэдээний дагуу бичжээ. Сонины мэдээгээр, бөгөөд долдугаар сарын 21-нд Спортын арбитрийн шүүх давах заалтыг нь хүлээн аваагүй 68 хөнгөн атлетикчдийг оролцуулсан Оросын бүх шигшээгийн 387 тамирчдыг хасах гэнэ. Зарим нэг тамирчдад тэд “улсын бодлогод” хамаагүй гэдгээ харуулах боломжийг өгч буй бөгөөд олимпийн тоглолтод спортын төрлүүдийнхээ холбооны нэр, тугийн дор оролцож болох гэнэ.

Мөн уг сонинд мэдээлснээр, ОУОХ-ны зарим гишүүд Оросын Өмнөд Солонгост болох Пхенчханы өвлийн олимпоос хасах саналыг одооноос гаргаж байгаа ажээ.

Үүнээс өмнө, дэлхийн 14 орны Сэргээшийн эсрэг үндэсний агентлагууд Оросын шигшээ багийг Олимпийн тоглолтоос хасах шаардлагаа ОУОХ-нд хүргүүлсэн байв. Тэдний захидалд Оросын Олимпийн хорооны эрхийг хасах шаардлага бас тавигджээ. Захидалд АНУ, Австри, Канад, Испани, Герман, Дани, Шинэ Зеланд, Египт, Норвеги, Финлянд, Швед, Япон, Швейцари, Нидерланд гарын үсгээ зуржээ.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Лозанна дахь Спортын арбитрийн шүүх CAS Оросын олимпийн хороо болон 68 хөнгөн атлетикийн тамирчдын Олон улсын хөнгөн атлетикийн холбооны (IAAF) эсрэг даван заалдсан гомдлыг авч хэлэлцээгүй юм. Оросын Спортын сайд Виталий Мутко CAS-ын шийдвэрийг хууль эрх зүйн үндэсгүй улстөржсөн бодлого гэж шүүмжилсэн байв. Тулгууртай харайлтын олимпийн хоёр удаагийн аварга Елена Исинбаева шүүхийн шийдвэрийг хөнгөн атлетикийг булшилсан гэж нэрлэв.

Оросын Холбооны зөвлөлийн дэд спикер Ильяс Умаханов Риогийн тоглолтыг Оросын шигшээ бойкотлох боломж байгааг хэлжээ. Олимпийн тоглолтын тамирчин бүрийн хувь заяанд энэ үйл явдал онцгой. Гэхдээ улс орны нэр хүндийн асуудал гэж бий хэмээн тэр хэлжээ.

Энэ үеэр Олон улсын паралимпийн хороо Оросын паралимпын хорооны эрхийг түтгэлзүүлэх боломжийг авч үзэх хэргийг нээлээ. Дэлхийн Сэргээшийн эсрэг агентлаг (WADA) тус хороонд Ричард Макларены илтгэлд тэмдэглэгдсэн Оросын 35 паралимпийн нэрсийн жагсаалтыг хүргүүлжээ. Олон улсын паралимпийн хороо өөрийн шийдвэрээ наймдугаар сарын эхээр гаргах бөгөөд оросууд 21 хоногийн дотор даван заалдах эрхтэй.

Зуны олимпийн тоглолт наймдугаар сарын 5-21-ний хооронд, паралимпийн тоглолт есдүгээр сарын 7-18-ны хооронд Рио-де-Женейро хотноо явагдана.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж