- Щвейцарь улсад болсон дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бөөн гараат 10 км-ын уралдаанд Б.Тэгшбаяр оролцож, алтан медаль хүртсэн юм. Монголын дугуйн спортын түүхэнд шинэ түүх бичсэн түүнтэй NEWS агентлагийнхан онлайнаар холбогдож, ярилцлага авсан юм. Б.Тэгшбаяр хэлэхдээ "Би энэ тэмцээнд оролцохын тулд энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Швейцарьт бэлтгэлээ хийсэн. Хэдийгээр богино хугацаанд энэ төрлийг сонгож хичээллэсэн ч амжилт гаргаж чадлаа. Тэмцээнд орох бэлтгэлийг Английн иргэн Бугдэн Скотт багш хариуцан хийлгэсэн байгаа. Би бөөн гараа хасагдах, оноот уралдаан болон ганцаарчилсан хөөх уралдаанд оролцлоо. Мэдээж дэлхийн шилдэг тамирчид ирж оролцсон учраас тэмцээн маш өрсөлдөөнтэй болсон. Бөөн гараатай 10 км-ын уралдаанд 20 орны тамирчид өрсөлдсөн. Тамирчдаас тасарч гарах нь миний зорилго байсан. Түүнийг сайн хийж чадсанаар түрүүлж чадлаа. Чехийн Даниэл Бабор, Италийн Морено Маркетти мөнгө, хүрэл медалийг хүртсэн" гэжээ.
- Монголын уяачдын баяр, Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-7” уралдаан өнөөдөр Хүй долоон худагт болж байна.
“Их хурд-7” хурдан азарганы уралдаан энэ цагт барианд орлоо. Газар газрын хурдан хүлгүүдээс Ононгийн Батболдын хээр түрүүлж, Т.Болдбаатарын халиун аман хүзүүнд орсон бол айргийн гуравт Б.Сүхбаатарын дүү хээр, айргийн дөрөвт Д.Бат-Эрдэнийн яруу хээр, айргийн тавд Дагвадоржийн шөвгөр зээрд хурдаллаа.
- Өнө эртний түүхтэй Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх тахилга, төрийн их ёслол 2016 оны долдугаар сарын 22-ны өдөр буюу XVII жарны гал бичин жилийн зуны адаг сарын идрийн барилдлагатай хөхөгчин могой өдөр Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Төрийн тахилгат Отгонтэнгэр уулнаа ёслол төгөлдөр болж өнгөрөв.
Уг тахилгын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, З.Нарантуяа, Ш.Түвдэндорж, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр тэргүүтэй албаныхан оролцжээ.
- Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд анх удаа 350 уран нугараач оролцсон “Уул усны домог” тоглолтыг ирэх сарын 6-нд Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Энэхүү тоглолтын ерөнхий найруулагчаар нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга, МУСТА Р.Мөнхсайхан ажиллаж байгаа юм. Монголын өв уламжлал болсон уран нугаралтыг ид жуулчдын ирдэг цагаар төв талбайдаа толилуулж, тэдний сонорыг мялааж эх орноо сурталчлахаар төлөвлөжээ. Мөн үүнээс гадна 350 уран нугараач нугаруулж Гиннесийн номонд бүртгүүлэхээр төлөвлөсөн байна.
- Элэгний С вирусын эсрэг "Харвони" эм хангалттай орж ирсэн ч иргэд худалдаж авч чадахгүйгээс агуулахад олон мянгаар хадгалаатай байна. Энэ талаар ЭМСЯ-ны мэргэжилтэн М.Уранчимэг ""Харвони" эмийн хоёр, гуравдугаар ээлжийнх нь ороод ирчихсэн. Эхний 1600 өвчтөн эмээ хэрэглэсэн. Хоёр, гуравдугаар ээлжид тус бүр 2000 эмийг оруулсан. Одоогоор 4100 гаруй өвчтөн үндсэн курс эмчилгээнд орсон. Ямар нэг гаж нөлөө өгсөн гэх мэдээлэл ирээгүй. Эмээ уугаад илааршиж байна.
Харин аваагүй үлдсэн 10 мянга гаруй "Харвони" эм агуулахад байна. 3000-4000 мянган хүний курс эмчилгээний эм агуулахад хадгалаатай гэсэн үг. Уг нь энэ эмийг уух шаардлагатай өвтөний тоо 200 мянга гараад явсан. Гэтэл эм зарагдахгүй үлдчихээд байна." гэжээ.
- Иргэдийн хайхрамж, болгоомжгүй байдлаас шалтгаалан 2016 он гарсаар 17 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт усанд осолдсон дуудлага нийт 53 удаа гарч 63 хүн (хүүхэд-22, насанд хүрэгсэд-41), аадар бороо орж, уруу буусны улмаас Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 4-11 насны 3 хүүхэд амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд гарчээ.
- Улсын Их Хурлын чуулганы 2016 оны 7 дугаар сарын 22, 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томиллоо. Шинээр томилогдсон сайд нар өнгөрөгч амралтын өдөр тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо.
- Монгол Улс Япон улсын хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн энэхүү цаг хугацаатай давхцан өнгөрсөн баасан гаригт /2016.07.22/ гүүний эхсэнд анхан шатны боловсруулалт хийх үйлдвэр нээгдсэн байна.
Гүүний эхэс боловсруулах үйлдвэр ажиллаж эхэлснээр хөдөө аж ахуйн гаралтай органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэхээс гадна малчдын өрхийн орлого нэмэгдэж, Монгол Улсын гадаад худалдааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой аж.