Үнэмлэхүй олонхийн хоёр шөнийн хэрэг

Хуучирсан мэдээ: 2016.07.25-нд нийтлэгдсэн

Үнэмлэхүй олонхийн хоёр шөнийн хэрэг

Үнэмлэхүй олонхийн хоёр шөнийн хэрэг

Парламентын 76 суудлын 65-ыг дангаар авсан Монгол Ардын намын Засгийн газар тун дуншилттай мэндэлж байна. Засгийн газрынхаа бүтцийг өнгөрсөн Лхагва гаригийн шөнө дөлөөр баталсан бол сайдуудаа Баасан гаригийн шөнөөр томиллоо. Гэхдээ бүрэн биш Ерөнхий сайдаас санал болгосон 15 сайдаас 11 нь УИХ-ын босгыг шөнө дөлөөр давлаа. Үлдсэн дөрвөн сайдыг АТГ-аас санал болгож буй сайдын албыг хашихад эрх ашгийн зөрчилтэй гэж үзсэн хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулганы хуралдаанд тайлбар хийсэн. Гэсэн ч энэ тайлбартай тайлбаргүй эдгээр дөрвөн сайдаар зогсохгүй эрх ашгийн зөрчилтэй, намдаа өгсөн мөнгөнийхээ хариуд сайдын сэнтийд заларч байгаа эрхмүүд бий. Сайдад горилогчдын нэрийг зарласан цагаас л иргэд байр суурь сууриа илэрхийлж, “мэргэжлийн Засгийн газар” байгуулах МАН-ын амлалтыг сануулж байсан.

МАН-ын Засгийн газраа бүрдүүлсэн явц уг нам сонгогчдод өгсөн хэд хэдэн амлалтаасаа ухарч, энэ нам зөвхөн улс төрийн шоу хийдэг болохыг нотолж байгаа юм. Юун түрүүн, “давхар дээл”-ийн асуудал. Ардчилсан намын Засгийн газрын “давхар дээл”-тэй сайд нарыг хурцаар шүүмжилж, гудамжинд улс төрийн акц хийж явсан нь сонгогчдын ой тойноос арчигдах болоогүй байна. Одоо томилогдоод байгаа 11 сайдын найман нь “давхар дээл”-тэй байгаа нь энэ намын үг, үйлдлийн хооронд алд дэлэм зөрөө байдгийг гэрчилнэ. Чухамхүү энэ үндэслэлээр сайдад нэр дэвшигчдыг дэмжих боломжгүй, саналаа эргэн харна уу гэсэн Монгол улсын Ерөнхийлөгчийн саналыг “нохой хуцсан чинээ” үл тоов.

Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амлалтаасаа бас ухарлаа. МАН-ын сайдуудын нэрсийг харахад Ардчилсан намын фракцын хуваагдлыг эрхгүй санагдуулж байгаа бөгөөд гагцхүү МАН-ын хувьд “мөнгө” гэсэн хүчтэй фракцтай бололтой. Боловсон хүчин нь чихцэлдэж байдаг нам хэмээн үргэлж өөрсдийгөө дөвийлгөж ирсэн МАН-ын чихцэлдэж байгаа мэргэжлийн боловсон хүчин нь сэтгэл дотроо гомдол тээгээд хоцорсон нь лавтай.

Сонгогчдод таалагдахын тулд худлаа хэлэх нь айж ичээд байх зүйл биш гэдгийг сонгуулийн хар машин тойрсон улс төрийн акц бас бэлхнээ илэрхийлээд өгнө. 2012 оны сонгуульд өөрийнх нь нам ялагдаж, Ардчилсан нам ялсан нь “сонгуулийн хар машинаас л болсон” хэмээн шатааж явсан МАН-ынхан саяны сонгуулиар хар машины тооллогоор илт давуу суудал авсаныхаа дараа “хар машиныг шүдэнзээр шатаасны хүчинд хар машин шударга ажиллалаа” хэмээн оюун ухаант хүний ой тоонд багтамгүй тайлбар хэлээд сууж байсан, гайхамшигтай ширлэсэн нүүртэй хүмүүс.

УИХ-ын үнэмлэхүй олонхийн хоёр шөнийн үйл явц цаашдын зарим нэг хандлагыг тодорхойллоо. Нэгд, үнэмлэхүй олонх ямар ч асуудлыг үнэмлэхүй олонхиор хүч түрэн шийднэ. Хоёрт, сонгуулийн өмнөх энэ намын амлалтад итгэх хэрэггүй. Гуравт, энэ намын хамгийн хүчтэй “фракц” нь мөнгө. Дөрөвт, олон салбарт хийгдсэн зарчмын шинэчлэлүүдээс ухарна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж