Олимпийн наадамд оролцох боксын эрэгтэй шигшээ багийн тамирчид өнөөдөр Бразилийг зорилоо. Энэ удаагийн зуны олимпод Монголын боксын холбооны зургаан тамирчин оролцохоор болсон. Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Х.Энх-Амар /52/, Э.Цэндбаатар/56/, Д.Отгондалай /60/, Б.Чинзориг /64/, Б.Түвшинбат /69/ нар олимпийн эрхээ авсан билээ. Багийн ахлах дасгалжуулагчаар Д.Батсүрэн, туслах дасгалжуулагчаар Б.Эрдэнэбаяр, зөвлөх дасгалжуулагчаар Ё.Төмөрбатаа ажиллаж байна. Баг тамирчид Хандгайтад бэлтгэлээ хийсэн бөгөөд Бразилд 12 хоногийн бэлтгэл хийх хуваарьтай байгаа аж.
Боксын шигшээ багийн тамирчид Рио-г зорих тамирчдын салхийг хагаллаа.
Ч.БОЛ