ОХУ-ын Олимпийн хороо (OCR) ирэх наймдугаар сард Бразилийн Рио-де-Жанейро хотод оролцох тамирчдын нэрсийн жагсаалтыг зохион байгуулах хороонд илгээсэн байна. Зуны Олимпийн XXXI наадамд ОХУ-аас нийт 387 тамирчин оролцохын 68 нь хөнгөн атлетикийн төрөлд өрсөлдөх аж. Гэхдээ ОХУ-ын тамирчдыг Олимпод оролцуулах эсэхийг өнөөдөр /2016.7.24/ Олон улсын Олимпийн хороо /IOC/ шийдэх ёстой юм.
Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF) допингийн хэргээс үүдэн Оросын тамирчдын эсрэг хориг тавьсныг эсэргүүцэн ОХУ-ын Олимпийн хорооноос Олон улсын арбитрын шүүхэд хандсаныг өнгөрсөн пүрэв гаригт хүчингүй болгожээ. Гэхдээ ОХУ-ын Олимпийн хороо 30 хоногийн дотор Швейцарын холбооны шүүхэд давж заалдах боломжтой.
Дэлхийн допингийн эсрэг агентлагийн (WADA) хараат бус комиссын дарга Канадын хуульч Ричард МакЛорен өнгөрсөн долоо хоногт "Сочи-2014" өвлийн Олимпийн тамирчдын сэргээшийн давтан шинжилгээний үр дүнг танилцуулсан юм. ОХУ-ын Спортын яам, Үндэсний шигшээ багийг дасгалжуулах төв болон Холбооны аюулгүй байдлын албаныхан зохион байгуулалттайгаар тамирчдын сэргээшийн шинжилгээг нуун дарагдуулдаг гэх дуулиан гарсан.
Эх сурвалж: Tass
Б.АНХТУЯА