Б.Тэгшбаяр: Мөрөөдөл биелэх тэр агшин гайхалтай

Хуучирсан мэдээ: 2016.07.24-нд нийтлэгдсэн

Б.Тэгшбаяр: Мөрөөдөл биелэх тэр агшин гайхалтай

Щвейцарь улсад болсон дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бөөн гараат 10 км-ын уралдаанд Б.Тэгшбаяр оролцож, алтан медаль хүртсэн юм. Монголын дугуйн спортын түүхэнд шинэ түүх бичсэн түүнтэй онлайнаар холбогдож, ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө залуучуудын дэлхийн аваргын цолыг эх орондоо авчирсанд баяр хүргэе?

-Баярлалаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Би энэ тэмцээнд оролцохын тулд энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Швейцарьт бэлтгэлээ хийсэн. Хэдийгээр богино хугацаанд энэ төрлийг сонгож хичээллэсэн ч амжилт гаргаж чадлаа. Тэмцээнд орох бэлтгэлийг Английн иргэн Бугдэн Скотт багш хариуцан хийлгэсэн байгаа. Би бөөн гараа хасагдах, оноот уралдаан болон ганцаарчилсан хөөх уралдаанд оролцлоо. Мэдээж дэлхийн шилдэг тамирчид ирж оролцсон учраас тэмцээн маш өрсөлдөөнтэй болсон. Бөөн гараатай 10 км-ын уралдаанд 20 орны тамирчид өрсөлдсөн. Тамирчдаас тасарч гарах нь миний зорилго байсан. Түүнийг сайн хийж чадсанаар түрүүлж чадлаа. Чехийн Даниэл Бабор, Италийн Морено Маркетти мөнгө, хүрэл медалийг хүртсэн.

Бөөн гараатай 10 км-ын уралдаанд 20 орны тамирчид өрсөлдсөн. Тамирчдаас тасарч гарах нь миний зорилго байсан. Түүнийг сайн хийж чадсанаар түрүүлж чадлаа. Чехийн Даниэл Бабор, Италийн Морено Маркетти мөнгө, хүрэл медалийг хүртсэн.

-Бусад тамирчдаас хол тасарч барианд орох үед юу бодогдож байв?

-Өөрийн гэсэн тактик байсан. Түүнийгээ сайн гаргаж чадлаа. Барианд орсны дараа мөрөөдөл минь биелэлээ. Мэдээж тэр үед тэнгэрт одсон аавыгаа их санаж байлаа.

-Дугуйн спортоор хичээллэхэд гэр бүлийнхэн чинь их сайн дэмждэг байсан гэсэн.

-Тиймээ. Би Сүхбаатар аймгийн Асгат сумынх. 3 настай байхад эмээ маань надад дугуй авч өгч тэр цагаас хойш дугуйтай нөхөрлөж эхэлсэндээ. Ах, эгч миний дугуйг их унана. Аав, ээж минь бараг жил болгон л шинэ дугуй авч өгнө дөө. Би их эвсэлтэй байсан шиг байгаа юм. Тэгээд ч багаасаа дугуй унаж эхэлсэн болохоор тэд миний хүслийг байнга биелүүлнэ.

Би Сүхбаатар аймгийн Асгат сумынх. 3 настай байхад эмээ маань надад дугуй авч өгч тэр цагаас хойш дугуйтай нөхөрлөж эхэлсэндээ. Ах, эгч миний дугуйг их унана. Аав, ээж минь бараг жил болгон л шинэ дугуй авч өгнө дөө. Би их эвсэлтэй байсан шиг байгаа юм.

-Аймгийн аварга болсон түүхээсээ хуваалцаач?

-2011 онд Асгат сумынхаа биеийн тамирын багш Т.Арслангаар бэлдүүлж байгаад аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Багш, бид хоёрын зорилго биелэж, түрүүлж чадсан. Эндээс их урам авсан даа. 9-р ангиа төгсөөд аймагтаа ирсэн. Тэр үед аймгийнхаа Биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч ОУХМ С.Төмөрхуяг багштай уулзаад клубт нь орохыг хүссэн. Ингэж би дугуйн спортоор тууштай хичээллэх болсон.

Барианд орсны дараа мөрөөдөл минь биелэлээ. Мэдээж тэр үед тэнгэрт одсон аавыгаа их санаж байлаа.

-Тэр үед С.Төмөрхуяг багш юу гэж байсан бэ?

-Багш хэлэхдээ “за чи улсын аварга болж чадах уу” гэж байсан. Би хариуд нь “чадна” гэж их итгэлтэйгээр хэлсэн. Багш тэр үед надад хувцас бэлдчихсэн гэртээ хүлээж байсан юм. Тэр үеээс эхлэн ачаалалтай бэлтгэл хийж, улсын аваргын тэмцээнийг хүлээж эхэлсэндээ.

-Та хоёрын зорилго улсын аваргад хэрхэн биелэсэн бэ?

-Сүхбаатар аймгийн “Шилийн богд” клуб олон тамирчдыг төрүүлсэндээ. Багш бид хоёрын зорилго нэг жилийн дараа биелэсэн. 2014 оны улсын аваргаас 3 алт, 1 мөнгөн медаль авч багшдаа амлалтаа биелүүлсэн. Ингэж л би энэ спортод тууштай хичээллэх хүсэл эрмэлзэлтэй болсон.

-Энэ жил Монголын дугуйн спортын 60 жилийн түүхт ой болж байна. Таны хувьд ойдоо маш том бэлэг барилаа шүү дээ.

-Мэдээж Швейцарьт ирж бэлтгэлд хамрагдах болсонд би маш их баяртай байсан. Үүнд Монголын олимпийн хороо, Монголын дугуйн холбоо гээд дэмжиж, тусалсан бүгдэд талархлаа. Тойрог замын төрлөөр манайхан сайн амжилт үзүүлж байгаа шүү дээ. Тиймээс энд ирээд их хичээх болсон.  Бүгдэд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж