Олимпийн аварга нэг давлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.11-нд нийтлэгдсэн

Монголын ард түмний бахархал болсон олимпийн аварга Н.Түвшинбаяр Ардын хувьсгалын 90 жилийн ойд зодоглож байна. Тэрбээр нэгийн даваанд учраа бөхөө төвөггүй давлаа. Жүдо бөхийн шигшээ багийн тамирчин болохоосоо өмнө үндэсний бөхөөр хичээллэж, өсвөр, залуучуудын тэмцээнд чамгүй амжилт гаргаж явсан дэлхийн бөх өөрөө их амжилтынх нь эхлэл үндэсний спорт байсан гэж ярих дуртай. Аймгийн арслан Н.Түвшинбаяр энэ жилийн баяр наадамд зодоглох шийдийг тавдугаар сараас гаргасан бөгөөд түүхт ой давхацсан үндэсний их баяр наадамдаа хүндэтгэл үзүүлэн, зодоглох шийдвэр гаргаснаасаа хойш жүдо бөхийн дэлхийн цом, их дуулга зэрэг гадаадын тэмцээнүүдээ өнжсөн юм.

Монгол түмний их баяр цэнгэл, үндэсний түүхт ойгоо хүндэтгэн хүчит бөхийн дэвжээнээ эр бяраа гайхуулан барилдаж буй олимпийн аваргадаа амжилт хүсье.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж