Бурхнаас заяасан Путин

Хуучирсан мэдээ: 2011.07.11-нд нийтлэгдсэн

Бурхнаас заяасан Путин

Владимир Путиныг Орост бурхнаас заяасан гэж долдугаар сарын 8-нд ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн Владислав Сурков мэдэгдсэн тухай "Интерфакс" агентлаг дамжуулжээ. Чеченийн анхны ерөнхийлөгч Ахмад Кадыровыг ч мөн бурхан илгээсэн гэнэ.

"Минийхээр бол бурхан ард түмэнд хүнд  хэцүү цагт  ард түмнийг дайн тулаан, зовлон зүдгүүрээс салгах хүнийг зуун жилд нэг удаа илгээдэг” гэж тэрбээр Чеченийн телевизид ярилцлага өгөхдөө хэлжээ. Ахмад-Хажи ч Чеченийн ард түмнийг  зовлонгооос  гаргахаар бурхны  илгээсэн хүн гэжээ.

"Путиныг Орост хувь заяагаар бурхны илгээсэн хүн гэдэгт би итгэдэг” гэж тэр хэлээд Ахмад Кадыров, Владимир Путинтэй уулзсан нь бас л дээд тэнгэрийн санаа байсан гэв.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж