Энэ сэдэв хамгийн бурханлаг. Хүн болгон тэр дундаа эрэгтэй хүн
болгон ээждээ хайртай байдаг нь энэ дэлхий дээрхи цорын ганц
үнэн. Аливаа зүйлд шантрах болгондоо ээжтэйгээ би ганцхан хором ярьж
суухад тэр бүх зүйл алга болдог, өөр хэн нэгэнд ууралсан уураа муу
ээждээ л эрх сэтгэлийн илрэл болгож гаргадаг, амьдралын энэ олон
өнгөнөөс алийг нь өөртөө шингээхээ мэдэхгүй явхад ээж минь л надад зааж
зөвөлдөг, хайртай шүү гэж байнга хэлдэггүй ч сэтгэлдэ би танийгаа үргэлж
хайралдаг бүүр хармалдаг. Би хичнээн ээждээ хайртай байлаа гээд тэр
хүний намайг хайрлах хайрыг яахан гүйцэх билээ. 10 сар тээж төрүүлсэн 20
жил тэвэрч өсгөсөн хайрт ээждээ энэ дэлхийн бүх хайрыг бэлгэлмээр
байна. Хүний хорвоод ганцаар ирээд олуулаа болж буцдаг нь хорвоогийн
хамгийн сайхан жам ёс. Миний ээж агуу харин ээжийг минь тээж төрүүлсэн
эмээ бүүр ч агуу болж таарна Ээждээ л би хамгийн хөөрхөн нь, ээждээ л би
хамгийн ухаантай хүү, ээждээ л би элбэрэлт тэнгэр нь, ээждээ л би яруу
найрагч юмаа сэтгэлээс гарсан хэдэн мөрөө дэлгэн тавилаа.