Алтанзул цэцгийн талбай

Хуучирсан мэдээ: 2016.07.23-нд нийтлэгдсэн

Алтанзул цэцгийн талбай

Голланд улс нь Европ тивийн зах зээлд хамгийн их цэцэг нийлүүлдэг орон юм. 

XVII зууны дундуур Голландын эдийн засагт алтан зул цэцгийн худалдаа дэлгэрч эхэлсэн түүхтэй юм. 1635 онд Голланд улс даяараа алтан зул цэцгийн халууралд автсан байна. Алтан зул цэцгийн үнэ дээд цэгтээ хүрч, ганцхан суулгацын үнэ тухайн үедээ тэнгэрт хадсан үнэтэй байсан гэнэ.

Голландын цаг агаар нь алтанзул цэцгийг тарихад нэн тохиромжтой бөгөөд хаврын улирлаар ид дэлбээлдэг байна. Алтанзул цэцгийг ургуулахад хөрсийг маш сайн чийгшүүлэх хэрэгтэй байдаг аж.

Гуравдугаар сарын дунд үеэс тавдугаар сарын сүүл хүртэл Голландын ихэнхи хэсгийг өнгөлөг, үзэсгэлэнт алтанзул цэцэгсээр гоёдог аж.

Алтанзул цэцгийн үзэсгэлэн гоог харахад хамгийн тохиромжтой сар нь дөрөвдүгээр сар тохиромжтой аж.

Lisse хэмээх жижиг хотын Keukenhof хүлэмж нь дэлхийн хамгийн том цэцгийн хүлэмж бөгөөд нийт 0,3км²  бүхий талбайд 7 сая алтан зул цэцэгс дэлбээлдэг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж