Хуучирсан мэдээ: 2011.07.11-нд нийтлэгдсэн

“Волт дисней” стиль

Дуучин Lady Gaga-гийн этгээд хувцаслалт, хачин стиль шинэ зүйл биш боловч тэрбээр бусдыг гайхашруулж дуусахгүй бололтой. Сиднейд тоглолтоо хийхээр Австрали тивд Волт диснейн “Мини” хулгана шиг  газардсан Lady Gaga өчигдөр үсээ таллан хар цагаанаар будуулсан, хар хослол өмсч, “Louis Vuitton-ы чемодан барьсан байсан нь эгээ л “101 гөлөг” хүүхэлдэйн киноны харгис хатагтай Круеллэ Ди Вил шиг харагдаж байсан гэнэ. Тааварлахын аргагүй дуучин Волт диснейн баатруудын стилээр дагнахаар шийдсэн бололтой. Олны анхаарлын төвөөс гадуур байхыг тэвчдэггүй дуучин гар тээш барьж явахад хэтэрхий ганган юм гэж шүтэн бишрэгчид нь жиг жуг хийж байсан гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж