Харүмафүжи башёг тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.07.22-нд нийтлэгдсэн

Харүмафүжи башёг тэргүүлж эхэллээ

Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн сонирхолтой өрнөж байна. Нагоя хотноо болж буй зуны башё өндөрлөхөд хоёр өдрийн барилдаан үлдлээ. Өнөөдөр адил 10 даваатай явсан ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж, озэки Кисэносато нар учраа таараад байсан бөгөөд Харүмафүжи давснаар башёг ганцаараа тэргүүлж эхэллээ. Ёкозүна Хакүхо М.Даваажаргал озэки Гоэйдог давснаар тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдсэн хэвээр үлдлээ. Их аваргын хувьд өчигдөр озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд унаснаар гурван унаатай болсон юм. 

Башёг ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж ганцаараа 11 даваа, 2 унаатайгаар тэргүүлж эхэлсэн бол ёкозүна Хакүхо М.Даваажаргал, озэки Кисэносато болон маэгашира-10 Таканова нар 10 даваа, 3 унаатай удаалж байна.

Маргааш тэргүүлэгч ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 7 даваатай яваа озэки Гоэйдотой учраа таарсан. Тэгвэл тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж буй ёкозүна Хакүхо М.Даваажаргал, озэки Кисэносато нар барилдахаар оноолт таарчээ. Хоёр бөхийн хувьд адил 10 даваатай.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж