НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссар, Португалийн ерөнхий сайд асан Антониу Гутерреш
НҮБ-ын дипломатын CNN-д мэдээлснээр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад томилох тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдаж нууцаар санал хураажээ. Санал хураалтаар нэр дэвшигчийн жагсаалтыг НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссар, Португалийн ерөнхий сайд асан Антониу Гутерреш тэргүүлсэн аж.
НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Банг Ги Мүний ажиллах хугацаа энэ оноор дуусах тул ийн санал хураалт явуулсан бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр түүний суудлын төлөө 12 хүн өрсөлдсөн байна.
Г.Анударь
Эх сурвалж: CNN