Казахстан Улсын Алматы хотноо тус улсын ерөнхийлөгч Н.А.Назарваевын нэрэмжит боксын өсвөр үеийн олон улсын 19 дэх удаагийн тэмцээн долдугаар сарын 11-16-ны өдрүүдэд боллоо. Уг тэмцээнд ОХУ, Узбекстан, Кыргызстан улсууд болон Казахстаны мужуудын шигшээ багийн нийт 100 гаруй ширэн бээлийтнүүд 14 жинд өрсөлдсөн юм. Баян-Өлгий аймгийн БТСГ-ын баг тамирчид улсаа төлөөлөн оролцон нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бол дасгалжуулагч А.Бейбит шилдэг дасгалжуулагчийн шагналыг хүртжээ. Мөн Монголын багийн ахлагч Баян-Өлгийн аймгийн БТСГ-ын дарга, спортын мастер Х.Хайнар тэмцээнд шүүгчээр ажилласан байна.
Тэмцээний дүн:
- 60 кг жинд У.Жансерик алтан медаль
- 60 кг жинд А.Хабдылмажид мөнгөн медаль
- 57 кг жинд А.Абдилмажид мөнгөн медаль
- 54 кг жинд А.Харифолла хүрэл медаль
- 52 кг жинд М. Серикжан хүрэл медаль
- 50 кг жинд Р.Оралман хүрэл медаль тус тус хүртлээ.
Ч.БОЛОР