Барилдааны түрүү бөхөөр Баянхангай сумын харъяат аймгийн арслан Б.Батмөнх түрүүлж арслан цолоо баталсан бол Эрдэнэсант сумын харъяат аймгийн начин Б.Чүлтэмпунцаг үзүүрлэж аймгийн заан цол хүртэв.
Шөвгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харъяат аймгийн начин Б.Батжаргал, Төв аймгийн Бүрэн сумын харъяат сумын заан Б.Мөнхбат нар үлдэж аймгийн харцага цол хүртлээ.
Харин шөвгийн наймд Төв аймгийн Угтаалцайдам сумын харъяат сумын заан Б.Нямбаатар, Өндөрширээт сумын харъяат сумын заан Д.Хүдэрбулга, Цээл сумын харъяат сумын заан Ц.Энхбат, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харъяат сумын заан Б.Батсуурь нар шалгаран аймгийн начин цол хүртэв.
Ийнхүү Төв аймгийн 88 жилийн ойн наадамд хүчит 256 бөх зодоглож нэг заан, хоёр харцага, дөрвөн начин цолтон шинээр төрч, нэг арслан цолтон цолоо баталлаа.