Удаан хүлээсний эцэст “Фэйсбүүк” анхны бүрэн хэмжээний нарны эрчим хүчээр ажилладаг онгоцоо хөөргөжээ.
“Акуилла” нэртэй, асар том хэмжээний онгоцыг агаарт 90 минутын турш нисгэн, туршилт амжилттай болсон байна. Нислэгийн хугацаа нь “Фэйсбүүк”-ийн тооцоолж байснаас гурав дахин их байв.
“Акуилла”-г анх 2015 оны гуравдугаар сард танилцуулж байсан бөгөөд онгоц нь тухайн үед бүрэн тоноглогдоогүй байсан бол энэ удаагийн туршилтаар бүрэн тоноглогджээ.
“Фэйсбүүк”-ийн “Аккуилла”-г бүтээсэн гол зорилго нь дэлхий дээрх интернет сүлжээнд холбогдох боломжгүй дөрвөн тэрбум хүнийг интернет сүлжээнд холбох аж.
Онгоцны далавч нь “Боеинг 737” харьцуулж болохоор бөгөөд гурван сарын турш 18-27 км-ийн өндөрт нисэх боломжтой. Эзэнгүй онгоцны эрчим хүчний хэрэглээ нь үсний сэнс эсвэл шарга шүүгээтэй ижил хэмжээнд байх бөгөөд Марк Зукербергийн хэлж буйгаар уг онгоцыг илүү хөнгөн болгох, эх газар дээрх тус онгоцыг удирдаж байгаа багийн оролцоог багасгах (бие даан ажиллах) тал дээр инженерийн илүү оновчтой шийдлүүдийг хайх ажээ.
Эх сурвалж: Mashable
Г.Анударь