Азийн волейболын холбооноос зохион байгуулж буй Зүүн Азийн найман үндэсний холбоодын дунд болдог цомын аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Жанжиаганг хотноо болж байна. Эмэгтэй багуудын дунд болж буй тус тэмцээнд БНХАУ, БНСУ, Япон, БНАСАУ, Хонгконг, Макао, Тайвань, Монголын багууд оролцож байгаа билээ.
Манай волейболчид "А" хэсэгт багтаж, нэг хожил, хоёр хожигдолтойгоор хэсгийн гуравдугаар байрт бичигдлээ. Тодруулбал Макаогийн багийг 3:0-оор хожиж, БНХАУ, БНСУ-д хожигдлоо. Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр тоглолтгүй бөгөөд маргааш хагас шигшээ болон 5-8-р байрын төлөөх тоглолтууд эхэлнэ.
ДҮН:
"А" хэсэг:
- Монгол-БНХАУ 0-3 /11-25, 14-25, 10-25/
- Монгол – Макао 3-0 /-25-19, 26-24, 25-16/
- Монгол -БНСУ 0-3 /18-25, 17-25, 13-25
"В" хэсэг:
- Япон – БНАСАУ 3-2
- Тайвань-ХонгКонг 3-0
- БНАСАУ – ХонгКонг 3-0
- Тайвань – БНАСАУ 3-0
Эх сурвалж: http://asianvolleyball.net
Ч.БОЛОР