Долдугаар сарын 20-ны байдлаар Клинтон, Трамп 2 хэдий хэмжээний мөнгийг өнгөрөгч зургадугаар сарын турш зарцуулсан тухай мэдээллийг Сонгуулийн Хорооноос тооцоолж гаргасан байна.
Хамгийн сүүлийн байдлаар
2016 оны зургадугаар сарын байдлаар бусад саруудтай харьцуулахад Клинтоны санхүүжилтийн хэмжээ илүү өссөн үзүүлэлттэй гарсан нь түүний нэр дэвшихээр болсноо албан ёсоор баталгаажуулсантай холбоотой аж. Мөн түүнчлэн Трамп ч ялгаагүй тавдугаар сарын сүүлээс идэвхтэй хандив цуглуулж эхэлсэн аж.
Өнгөрөгч зургадугаар сард Трамп 47,5 сая $-ийн зээлийг сонгуулийн ажилдаа ашиглах зорилгоор авахын сацуу өөрийн хөрөнгөнөөс 50 сая $-ыг мөн сонгуулийн ажилдаа нэмэрлэсэн байна.
Клинтон Иелийн Их сургуулийг дүүргэсэн учраас өмгөөлөгч нар их хэмжээгээр дэмжлэг үзүүлж байхад Трампд бизнесийн хүрээллээс илүү дэмжлэг ирж байгаа аж.
Хамгийн хүчирхэг гэсэн хандивлагчид Клинтоныг нэр дэвшихээ зарлахаас өмнө хандивлаж эхэлсэн бол Трамп бүх нийтийн сонгуулийн үеэр хандивуудыг хүлээн авч байгаа аж.
Г.АНУДАРЬ
Эх сурвалж: Bloomberg.com
Холбоотой мэдээ