Буу гаргаж танхайрсан этгээдийг эрэн сурвалжиж байна

Хуучирсан мэдээ: 2016.07.22-нд нийтлэгдсэн

Буу гаргаж танхайрсан этгээдийг эрэн сурвалжиж байна

Өнгөрсөн долоо хоногийн баасан гариг буюу зургадугаар сарын 17-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Туул голын эрэг орчимд 10 гаруй удаа буун дуу гарч, иргэдийг цочроосон хэрэг гарчээ. Тодруулбал, тус өдрийн оройн 23.00 цагийн орчимд Их тэнгэрийн амны ойролцоо буун дуу 10 гаруй удаа гарсан байна.

Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж буй бөгөөд хэргийн сэжигтэнийг эрэн сурвалжилсан хэвээр байна. Энэ хэргийг Б гэгч этгээд үйлдсэнийг эх сурвалжууд мэдээллэж байгаа юм. Гэрчийн ярьснаар “Буун дуу гарсны дараа цаг орчмын дараа цагдаагийн алба хаагчид ирэхэд тэрбээр хэргийн газраас зугтаасан” гэж мэдүүлжээ.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж