Хилари Трамп хоёрын ээлжит тулаан

Хуучирсан мэдээ: 2016.07.22-нд нийтлэгдсэн

Хилари Трамп хоёрын ээлжит тулаан

Бүгд Найрамдах намын хурлыг зааланд “Түүнийг түгжээд өг!” гэсэн Хиларигийн эсрэг уриа нь бараг л Трампын сонгуульт ажлын сүлд дуу болоод байна.

 

 Ардчилсан намаас нэр дэвшигч Хиларагийн эсрэг “Хилариг шоронд” нэртэй уриа лоозон бүхий “дурсгалт” зүйлүүдийг хаа саагүй байрлуулсан аж. Бүгд Найрамдах намын зарим нэг төлөөлөгчид түүнийг эх орноосоо урвасан хэмээн буруутгаж байгаа аж.

Харин Хиларигийн багийн зүгээс #TrumpYourself  нэртэй aпликейшныг бүтээснээ өөрийн Тwitter хуудсаар дамжуулан өнгөрөгч Пүрэв гарагийг /2016.07.21/ өглөө зарласан байна.

 

Тус аппликейшнд сошиал ертөнц дахь профайл зургаа оруулан жинхэнэ Доналд Трамп таны талаар юу гэж боддогыг харах боломжтой гэнэ. Энэхүү аппликейшныг Клинтоны веб сайтаас хөгжүүлсэн аж.

Г.Анударь

Эх сурвалж: CNN, BBC

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж